Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/2OAsD3z-_o/

Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээ, санал асуулга дээр үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл сунгаж, энэ өдрөөс хойш худалдаа үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргалаа.

Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Бид бүхэн ийм тохиолдолд хатуу хөл хорионы дэглэм эргэж орно. Дэлхий нийтэд COVID-19-ийг хязгаарлаж байгаа хамгийн гол арга бол хатуу хөл хорио юм. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг иргэд, ААН-үүд ойлгоно гэж найдаж байна.

Халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг хумиад байна. Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалтаа эхлүүлээд байна. ДЭМБ вакцинуудыг шат дараатайгаар бүртгэж эхлээд байгаа. Манай улс вакцинжуулалтад аль болох эрсдэл багатай хүрэх шаардлага байна. Нэгдүгээр улиралд багтаж вакцинжуулалтыг эхлэнэ гэсэн тооцоо бий. Энэ хүртэл бид халдварыг хамтдаа эрсдэл багатай даван туулах учиртай.

Төр засаг иргэд нэг байр суурин дээр байгаасай гэж хүсэж байна. Төрийн олон албан хаагч болон тэдний гэр бүлд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Өдөртөө хамгийн багадаа долоо, дээд тал  нь 40 иргэнийг эдгээж байна. Эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдадаа талархаж байгаагаа хэлье” гэв.