Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын метро түүхэндээ анх удаа эмэгтэй жолооч нартай болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотын метро орчин үеийн түүхэнд анх удаа эмэгтэй жолооч нартай болж байгаагаа зарлажээ.

Тус улсын хуулиар эмэгтэй хүнд тохиромжгүй ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан байдаг. Харин саяхан энэхүү жагсаалтаас олон тооны ажил мэргэжлийг хассан нь эмэгтэйчүүдэд боломж олгожээ.

Зөвлөлтийн үед байгуулагдсан Москвагийн метро нь дан эрэгтэй жолооч нартай байсан юм. Газар дор удаан хугацаагаар ажиллах нь эмэгтэй хүний эрүүл мэндэд хортой гэсэн үндэслэлээр бүсгүйчүүдийг ажиллуулдаггүй байжээ.

Гэсэн хэдий ч үйлчлэгч, кассчин зэрэг метроны бусад ажил мэргэжилд эмэгтэйчүүд голдуу ажилладаг байв.

Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын хөдөлмөрийн яамны шийдвэрээр зөвхөн эрчүүдэд зориулсан ажил мэргэжлийн тоог 456-аас 100 болгон бууруулжээ.

Орчин үеийн метро автомат удирдлагатай болсон тул эмэгтэйчүүдээс хүч чадал шаардахгүй болсон нь үүнд бас нөлөөлсөн байна. Метроноос гадна төрийн өмчит Оросын Төмөр зам компани 2021 оноос эхлэн галт тэрэгний жолоочийн ажилд эмэгтэйчүүдийг авч эхлэхээр болжээ.

 

Эх сурвалж: AFP