Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баяраар ажилласан үйлдвэр, томоохон худалдааны төвүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан тохиолдол 21 бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс нэгээр бага байна. 

Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх тандалдын цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдэд давхардсан тоогоор 497,913 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. 

Өнөөдрөөс эхлээд нийслэл хотод шинэ жилийн баярын үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны төвүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхлээд байна. 

Хүн амын дундаас шалтгаан нь тодорхойгүй  халдварын дэгдэлт гарсаар байгаа учраас нийслэлд гарч байгаа дэгдэлтийг орон нутаг руу зөөхөөс сэргийлэн ажиллаж байна. Тиймээс иргэд нийслэлээс орон нутаг руу явахгүй байх шаардлагатай байна. Хэдийгээр дүрэм журам гаргаад хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч иргэд хулгайн замаар орон нутаг руу явах хандлана ажиглагдсаар байгаа. Тиймээс халдвар өндөртэй голомтоос гарахгүй байхыг анхааруулж байна. 

Мөн амны хаалтаа гадуур ил задгай хаяхгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэв.