Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн есөн обьектын 7,177 м.кв талбайг халдваргүйжүүлсэн байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны 12 дугаар сарын 31-нд улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 475,000 гаруй хүн үйлчлүүлсэн байна.

Мөн ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 9 обьектын 7,177 м.кв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Эх сурвалж: ЭМЯ

ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 3,250 хүний болон авто лабораторид Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй уртын тээврийн 52 жолоочид PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Эх сурвалж: ЭМЯ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 2,556 хүн хандаж, коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 120 гаруй хүн хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.

ВИДЕО: ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэл /2021.01.01/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.