Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанхуарангийн замд согтуу жолооч таван машинтай мөргөлдсөн осол гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ТЦА-наас авав.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо "Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан. 

Toyota prius маркийн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Согтолтын зэрэг 1.32% байв.

Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учруулсан байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 25,686 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн бол согтуугаар машин жолоодсоны улмаас 117 хүний амь нас хохирсон байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" гэлээ.