Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр сарын өмнө Apple-ийг шоолж байсан Xiaomi өнөөдөр жишгийг нь дагахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi удахгүй зах зээлд гаргах Mi 11 загварынхаа хайрцагнаас цэнэглэгч залгуурыг хасах болсноо саяхан мэдээлжээ.

Хоёрхон сарын өмнө Apple компани iPhone 12 загварын гар утсандаа цэнэглэгч, чихэвч зэргийг дагалдуулахгүй болсныг зарлахад Xiaomi үүнийг нь элэглэж шоолсон сөрөг сурталчилгаа гаргаж байв.

Тухайн үед Хятадын гар утас үйлдвэрлэгч маань “Бүү санаа зов. Бид Mi10TPro бүтээгдэхүүнийхээ хайрцагнаас юу г ч орхиогүй” гэж сурталчилж байжээ.

Xiaomi-гийн нэгэн адил Samsung, OnePlus компаниуд шинэ гар утсандаа цэнэглэгч дагалдуулахаа мэдэгдэж, Apple-ийн шийдлийг шоолж байв.

 
Apple-ийг шоолсон Samsung-ийн зурагт хуудас

Харин саяхан Samsung компани уг сурталчилгаагаа чимээгүйхэн устгасан нь удахгүй зах зээлд гарах Galaxy S21 загварт цэнэглэгч дагалдахгүй нь гэсэн цуурхал дэгдээгээд байна.

 

Эх сурвалж: Mashable