Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн бэлгээ хүүхдийн байгууллагад хандивлажээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ шинэ жилээр Юнител групп харилцагчдадаа бусдад бэлгээ бэлэглэх боломжийг санал болгосон дижитал бэлэг илгээжээ. Тус бэлгийг хүлээн авсан харилцагч хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагын аль нэгийг сонгон өөрийн бэлгээ хандивлах бөгөөд харилцагчаас ирсэн нийт хүсэлтийг нэгтгэн тухайн байгууллагуудад нэн хэрэгцээт тохижилт, эд материалын тусламж үзүүлэх аж.  Халдварт өвчин тархсан хүнд хэцүү цаг үед халамж тус хэрэгтэй нийгмийн бүлэгт тусалж буй энэхүү явдал нь энэ шинэ жилийн трэнд болоод байна. Өнөөдөр тус уриалгад зарим бизнесийн байгууллага нэгдэж  харилцагчийн бэлгийн зардлаа нийгмийн сайн сайханд зарцуулахаа зарласан байна.  

Ингээд Юнителийн хамт олноос манай редакцад ирүүлсэн дижитал бэлгийг та бүхэнд товч танилцуулъя.

Харилцагчид очих бэлэг нь гурван байгууллага болон жаргалтай хүүхдүүдийг өгүүлсэн 3D анимэйшн видеогоор эхлэх нь халуун дулаан мэдрэмж төрүүлж шинэ жилийн уур амьсгалыг бий болгожээ.

Видео дуусмагц цааш шилжиж бэлгийн хайрцгийг нэг нэгээр нь задалж байгууллагуудын танилцуулгыг үзэх аж.

 
  • “ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ”- д хандивласан бэлгийг 0-3 насны хүүхдүүдийн амьдрах орчныг тохилог, дулаан болгох үйлсэд зарцуулах.

  • Хүнд хэлбэрийн тархины саажилттай хүүхдийн “Гэгээн ирээдүй төвд”  хэрэгцээт тусгай тоног төхөөрөмж бэлэглэх.

  • “МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО”-ны спорт заалны агааржуулалтын системийг иж бүрэн шийдэх.

 

Танилцуулгыг үзэж дуусаад харилцагч өөрт хамгийн таалагдсан нэг байгууллагыг сонгон  бэлгээ бэлэглэснээр дээр дурдсан тохижилт, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг Юнител компани хариуцан зохион байгуулж өгөх ажээ.

Шинэ жилийн бэлгийн хэв маягаа өөрчилж уламжлалт бэлгээс татгалзсан нь  маш өвөрмөц бөгөөд цаг үеэ мэдэрсэн шинэлэг, бүтээлч санаа байж чадлаа.

Юнител группийн санаачилсан ажлыг харсан хэн бүхэнд өөрт ирсэн бэлгээ хэрэгтэй хүнд нь бэлэглэх юмсан гэсэн бодлыг төрүүлж байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та ч бас энэ шинэ жилээр энэ хэв маягаар өөрт ирсэн бэлгээ бусдад бэлэглэж сэтгэл дүүрэн шинэ оноо угтахыг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.