Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Калифорни муж эмнэлгийн орны нөөцгүй болсноос асарт ор засаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хамгийн олон хүн амтай муж болох Калифорнид коронавирусийн халдвартай өвчтөний тоо эрс нэмэгдсэнээс эмнэлгийн орны нөөцгүй болж эхэлжээ.

40 орчим сая хүн амтай тус мужид сүүлийн нэг долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо 19.4 хувиар өссөн байна.

Зөвхөн өнгөрсөн Даваа гарагт 37,000 гаруй халдварын тохиолдол шинээр нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Калифорнид бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1.9 саяд хүрээд байна.

Ачаалал нь хэтэрсэн мужийн эмнэлгүүд гаднаа асар барьж, түр эмнэлгийн зориулалтаар тоноглож эхэлсэн байна.

Тухайлбал Фресно дүүргийн эмнэлгүүдэд ердөө 16 эрчимт эмчилгээний ор үлдсэн тул энэ долоо хоногт нэмэлт 50 ор бэлдэхээр ажиллаж эхэлжээ.

Сан Хоакин Валли, Өмнөд Калифорниа дүүргүүд Даваа гарагийн байдлаар эрчимт эмчилгээний 0 орны нөөцтэй болоод байгааг Калифорни мужийн эрүүл мэндийн газар твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: Business Insider