Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден камерны өмнө Covid-19 өвчний эсрэг вакцин хийлгэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сард болсон сонгуулиар АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өчигдөр Делавар мужийн эмнэлэгт Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хийлгэжээ.

Уг үйл явдлыг телевизээр шууд дамжуулсан байна. Түүнээс өмнө Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч, конгрессийн удирдагчид вакцины аюулгүй байдлыг нийт Америкчуудад батлан харуулахын тулд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө вакцинжуулалтад хамрагдаж байв.

АНУ даяар хүн амыг вакцинжуулах ажил эхлээд долоо хонож байна. Одоогоор Pfizer/BioNTech болон Moderna компанийн бүтээсэн хоёр төрлийн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа юм.

Байдены сонгосон дэд ерөнхийлөгч Камала Харрис долоо хоногийн дараа вакцин хийлгэхээр төлөвлөснийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Жо Байден вакцин хийлгэснийхээ дараа сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ хүн амыг дархлаажуулах ажлыг амжилттай эхлүүлэхэд Трампын засаг захиргаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн гавьяатайг онцолсон байна.

Эх сурвалж: NBC News