Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ гаралгүй СУПЕР бэлэг авах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 21
Сурталчилгаа

Улс орон даяар хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед хүмүүсийн худалдан авалтын хэв маяг өөрчлөгдөжхүргэлтийн үйлчилгээ, онлайн дэлгүүрүүд зэрэг илүү технологид суурилсан үйлчилгээ рүү шилжиж байна. Аюулгүй байдал болон эрүүл мэндээ бодвол энэ нь ч зөв шийдэл юм. 

Тэгвэл Юнител Групп шинэ жилийн урамшууллын картаа онлайнаар цэнэглэдэг хэлбэрээр худалдаанд гаргасан нь хэрэглэгчид гэрээсээ гаралгүйгээр цэнэглэлт хийх боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл та Юнителийн 8000 төгрөгийн “Бэлэг бэлэг” картыг авахын тулд unitel.mn вебсайт болон Unitel App-ийг ашиглан худалдан авалт хийх боломжтой. Мөн Хаан, Хас, Худалдаа Хөгжил зэрэг банкны аппликейшнуудыг ашиглан өөрийн дугаараа нэгжээр, эсвэл датагаар цэнэглэж болох юм. Зөвхөн өөрийнхөө дугаарыг цэнэглэхээс гадна уулзаж чадахгүй байгаа хайртай дотны гэр бүлийнхэн болон найзуудынхаа дугаарыг дээрх сувгуудаар онлайнаар цэнэглэж шинэ жилийн гэнэтийн бэлэг бариарай.

 

“Бэлэг бэлэг” шинэ жилийн картаар цэнэглэсэн хүн бүр ухаалаг зурагт+Home театр, зөөврийн компьютер, kindle, iPhone 12 гар утас болон Юнител, Юнивишнийг 1 жилийн турш үнэгүй ашиглах эрхийн эзэн болох боломж бүхий урамшуулалд оролцох эрхтэй болно. “Бэлэг бэлэг” картаар цэнэглэх бүрд танд код очих бөгөөд 12-р сарын 30-ны өдөр Unitel Фейсбүүк хуудсаар тус кодоор нь азтай хэрэглэгчдийг тодруулж, СУПЕР бэлгүүд эзэддээ очих юм.

 

Мөн Unitel App-аар “Бэлэг бэлэг” картыг худалдан авч цэнэглэлт хийсэн хэрэглэгчид Airpods 2 чихэвчийн эзэн болох давхар урамшуулалд оролцох боломжтойг дуулгахдаа таатай байна. Unitel App-аар цэнэглэлт хийсэн нийт хэрэглэгчдээс азтай 3 хүнийг 1-р сарын 4-ний өдөр лайв хийн тодруулж Airpods 2 чихэвчийг бэлэглэх юм. 

Unitel App ашиглан цэнэглэлт хийх заавар: 

  • Гар утсандаа Unitel App татаж суулган дугаараа бүртгүүлэн, нэвтэрнэ
  • НЭГЖ АВАХ цэс рүү орно
  • “8000₮ нэгж” гэснийг сонгон ТИЙМ товчлуурыг дарна
  • Төлбөрийн хэрэгслээ сонгон төлөөрэй
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.