Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: “Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж, алдаршуулах ажлыг зохион байгуулна” гэдэг заалттай хууль гаргаж болохгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ бол хуулиар зохицуулагддаг харилцаа биш. Ёс зүй гэж сургаалыг хэлнэ гэсэн байна. Хуульд ийм үг, өгүүлбэр байх ёсгүй. Ёс суртахуун, хүмүүсийн эрхэмлэн баримталбал зохих хэм хэмжээг яаж тодорхойлох нь маргаантай асуудал. Үүнийг хуулиар тодорхойлох боломжгүй. 

Мөн хуулийн 10.7.4-т “Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж, алдаршуулах ажлыг зохион байгуулна” гэсэн байна. Одоо ингэж болохгүй. Одоо хорвоо ертөнц, хүмүүс, хүүхдүүд шал өөр нийгэмд амьдарч байна шүү дээ. Социализмын үед бол ингэж болох юм. Ийм хууль гаргаж болохгүй. Бид боловсролын бодлогоо мэдлэг өгөхөөс илүүтэй хүн болгоход чиглүүлнэ гэж тодорхойлсон.  

Гишүүд бие биедээ тал засаад санаачилсан хуулийг нь хэлэлцэхийг дэмждэг. Ингэж явж болохгүй. Харин энэ төслийн зарим заалтыг одоо байгаа хуульд тусгаж болох юм. Түүнээс биш тусдаа хууль байж болохгүй.