Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өдөр бүр тогтмол мэдээлэл өгч буй.

Өнөөдрийн хурлын үеэр эмнэлэг, тусгаарлах байрнаас аюултай хог хаягдлыг хэрхэн тээвэрлэж, устгаж байгаа талаар болон Улаанчулуутын хогийн цэг дээр COVID-19-ийн шинжилгээний сорьц, тариур зэргийг ил задгай хаясан байгаа нь тусгаарлах байрны хог хаягдал байх магадлалтай эсэхийг албаны хүнээс тодрууллаа. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах тухай журам бий. Түүний дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байна. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар авсан тохиолдол гараагүй" хэмээн хариулсан.

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагджээ. 

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.