Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туваан: АН-ын их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын их хурал хэзээ хуралдах талаар тайлбар өгсөн юм. 

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр АН-ын их хурал хуралдахаар товлогдсон байсан. Гэвч бүх нийтийн бэлэн байдал зарлаж, сар гаруй хугацаанд хойшлоод байна. Бэлэн байдлын зэргийг бууруулсан ч бид COVID-той зэрэгцэн орших нь тодорхой боллоо. 

АН-ын аравдугаар их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хуралдана. Намын дүрмийн дагуу их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, дагуу, редакц тооллогын комиссыг үндэсний бодлогын хорооны хуралдаанаар баталдаг. Иймээс арваннэгдүгээр сарын 17-ны өдөр үндэсний бодлогын хороо цахимаар хуралдахаар боллоо" гэлээ.