Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварын тохиолдлын ойрын хавьтал 1,186 хүнээс 652 хүнийг гэрийн ажиглалтад гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын үед илэрч буй шинж тэмдгүүдийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр "Халдварын тохиолдлын ойрын хавьтал 1,186 хүнээс 652 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дуусаж, гэрийн ажиглалтад гарсан. Үлдсэн 534 хүнээс хоёр дахь давтан шинжилгээнүүдээ хийлгэсэн 400 гаруй хүн байна.

Короновируст халдварын үед халуурах, нусгайрах, хуурай ханиалгах, толгой өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч буй. Одоо амьсгалын замын халдварт өвчин болох томуу, томуу төст өвчний улирал эхэлсэн учраас шинж тэмдэг андуурагдах явдал гарч магадгүй.

COVID-19-ийн онош батлагдаж, вирус илэрснээс хойш 2-4 дэх хоногоос эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч буй. Ханиалгах зэрэг дээрх шинж тэмдгээс гадна халдварын үед үнэр, амт мэдрэхгүй болох, булчин өвдөх, суулгах, ядарч сульдах, хоолны дуршил муудах болон таталт өгөх, ухаан балартах, амьсгаадаж хавиргаар хатгуулах,цээж хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ.

Иймд ханиад, томуугийн улирлын энэ үед амьсгалын замын халдварын ямар нэг шинж тэмдэг илэрвэл өөрийн харьяа эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, шинжилгээ хийлгэхэд анхаарах хэрэгтэй.

Мөн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж ажилчдадаа эрүүл мэндийн тандалт хийж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүнийг гэрт нь буцаах, ХӨСҮТ-д мэдээлэхийг зөвлөж байна.

Хавьтлын тандалтын үйл ажиллагаа үргэлжлэн хийгдэж байгаа тул иргэд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих тал дээр онцгой анхаарч, хамтран ажиллахыг хүсье" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1817506381721976

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.