Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Соёлын сайд С.Чулуун нарын БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хийсэн гэрээ

Б.Ану
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Соёлын сайд С.Чулуун нь Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа буюу 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулжээ.

Тодруулбал, энэхүү гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах М1 данс: “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цуварч байна.

Энэхүү гэрээнд Монголын талаас С.Чулуунтай хамт гарын үсэг зурсан Д.Өлзийбаатар нь тухайн үед Архивын Ерөнхий газрын даргын хариуцлагатай албыг хашиж байжээ.

Гэрээгээр Улсын Архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640,000 нүүр бүхий 2,489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1,280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Мөн Монголын Архивын дурдсан хөмрөгийн сканердсан эхийн зохиогчийн эрхийн тухайд “Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн тохирч эхний 20 ботийг хэвлээд байгаа аж. Уг ном Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2,700$ зарагдаж байна.

Энэхүү асуудлын талаар Өрөг.мн редакц “Түүхээ худалдсан түүхчид” цуврал нэвтрүүлэг бэлдэж буй.

Мэргэжлийн эрдэмтэн судлаачид, эх түүхээ эрхэмлэдэг иргэд уг асуудлыг шалгаж, гарын үсэг зурсан нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. 

Зураг: Соёлын сайд С.Чулуун, Архивын Ерөнхий газрын дарга асан Д.Өлзийбаатар нарын зурсан гэрээний хуулбарыг та бүхэнд бүрэн эхээр нь танилцуулж байна.