Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Иргэдийн төлөө биш төлөөлөгчдийн тусын тулд ажилладаг байдал Монголд бий болох гээд байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:29 2020/12/10

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=141046444438572

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Цаашид төлөөлөгчид давхар ажил хашдаггүй болох ёстой. Шат шатандаа энэ асуудлаас болоод орон нутагт тогтдог хүнгүй болсон. Боловсон хүчний чадавх төрд их суларсан.

Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бий болгох суурь нь төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудал. Хэчнээн их хууль гаргаж, журам батлаад, гол асуудалдаа анхаарал хандуулахгүй бол нэмэргүй. Бидний гол үндэс суурь бол орон нутаг. Хүн амын дийлэнх нь орон нутагт ажиллаж амьдарч байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Бид өнгөрсөн жил Үндсэн хуульд аймаг нийслэл, багийн Засаг даргыг томилдог, сумын Засаг даргыг сонгодог болгох өөрчлөлт оруулах гээд чадаагүй юм.

Амьдрал дээр Засаг дарга нар ИТХ-ын төлөөлөгчдийн барьцааны хүн болчихоод байгаа. Иргэдийн төлөө биш төлөөлөгчдийн төлөө ажилладаг байдал Монголд бий болох гээд байна. Тиймээс хууль санаачлагчид бид ярилцаж байгаад Ерөнхий сайд санал хэлдэг болсон.

Гэхдээ энэ нь нэр дэвшүүлэх процесст санал өгч байгаа болохоос биш шууд томилж байгаа асуудал биш. Ер нь цаашид цэгцлэхгүй бол орон нутгийн удирдлагын тогтолцоо болохгүй байна. Томилдог, сонгодог систем рүү оруулж өгөхгүй бол Засаг дарга нарын ажил хариуцах чадвар дээр нөлөөлөл үүсэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Увс аймгийн Засаг даргыг аймгийн хурлаас нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад нэрийг хүргүүлэхэд татгалзсан.

Татгалзахдаа ганц өгүүлбэр буюу томилохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдье гэсэн байсан. Дээд шатны Засаг дарга нар татгалзахдаа хуулийн зүйл заалт, нэр дэвшигчдэд тавьж байгаа шаардлага, шалтгаанаа бичих ёстой. Ганцхан Ерөнхий сайд дээр биш, бусад Засаг дарга нар дээр бас ийм асуудал байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага бол ИТХ мөн гэж заасан. ИТХ нь олонхоороо шийдвэрээ гаргана гэж заасан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд Ерөнхий сайд орно гэдэг бол орон нутгийн чиг үүрэг рүү шууд орж байгаа нь харагдаж байна. 

Томилгоогоор дамжиж төвлөрөл бий болдог. Хэрвээ томилоод болдог байсан бол социализмийн үед томилгоогоор явж ирсэн сум, багууд хөгжсөн нь хаана байгаа юм бэ?

Хотод амьдардаг хөдөө явж үзээгүй хүмүүс нэг зүйлийг яриад байгаа юм. Сумыг нэгтгэх, орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс татгалзах гэх мэт зүйл ярьж байна. Хөдөө орон нутагт хүмүүсийг татъя гэвэл сургууль, соёлын төвүүдийг байлгаж, удирдлагаар хангах нь зүйтэй. Малчид, ард иргэд Монголын тусгаар тогтнолын эзэд шүү дээ. 

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилдог болох юм бол цүнх баригчдаараа томилно. Тухайн газрын зовлон жаргалыг мэдэхгүй хүмүүс очно. Эргээд энэ хүмүүс нь багийн Засаг дарга нарыг томилно. 

14:09 2020/12/10

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нэгжийн хуулийн гол өөрчлөлт нь чиг үүргийг хуваарилж, аль болох давхардуулахгүй байхад оршиж байгаа юм. Аймаг гэдэг бол сумдын нийлбэр буюу суманд үйлчлэх зориулалттай. Харин төв Засгийн газар сумдын үйл ажиллагааг зохицуулах, хуулийн биелэлтийг хангуулж, хяналт тавина. Ер нь ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд суманд үндсэн үйлчилгээ төвлөрнө гэж яригдсан.

Энэ хууль ч гэсэн үйлчилгээ үзүүлэх үндсэн нэгж нь сум юм гэдэг рүү чиглэж байгаа. Суманд л гол зүйл нь төвлөрч байж, иргэдэд үйлчилгээ ойртоно. Аймаг хяналт тавьж, зохион байгуулна. 

Энэ хуультай бусад хуультай зөрчилдөнө гэж байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн түүний нэгжийн тухай хуулийн дээр зөвхөн Үндсэн хууль байна. Орон нутгийн Үндсэн хууль, бага Үндсэн хууль гээд байгаагийн учир нь энэ. Энэ хуульд бусад хууль нь нийцэж явах юм.  

13:40 2020/12/10

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хууль бол манай улсын эдийн засгийн төлөвлөлт, зарцуулалт хийх хийх суурь хууль юм. Энэ хуулийн ажлын хэсэгт эдийн засагчид орох ёстой. Яагаад гэвэл мянгахан хүн амтай суманд 640 хүүхдийн сургууль барьдаг. Тэр сургууль хэзээ ч дүүрэхгүй. 

100 хүрэхгүй хүн амтай багт сургууль, цэцэрлэг барьсан жишээ бий шүү дээ. Гэтэл өнөөдөр Баянголд дүүргийн таван хороонд сургуульгүй байна. Хүн амаар нь харьцуулаад үзвэл таван хороонд 50-60 мянган хүн бий. 

Сум нь 2,500-гаас доошгүй хүн амтай байна гэдэг саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн гаргасан. Энэ бол маш чухал санал байсан. Гэтэл үүнийг байнгын хороон дээр унагаасан. Энэ саналыг дэмжиж өгөөч хүсэж байна. 

Би орон нутгийн өмч гэдгийг эсрэг байр суурьтай байна. Төрийн өмчийн 100 гаруй компаниас 2-3 нь л ашигтай ажиллаж байна. Орон нутгийн өмч гэж нэмэгдэхээр ахиад л алдагдалтай ажилладаг компани нэмэгдэх юм бишүү. 

Жишээ нь, Баянгол дүүүрэг 260 мянган хүн амтай. Аймгаар жишвэл 5-6 аймагтай тэнцэх хэмжээний хүн амтай. Эдийн засгийн хувьд Улаанбаатар, Эрдэнэт, Өмнөговийн дараа орохоор татвар төлдөг дүүрэг. Дүүргийг хотын статустай болгох өөрчлөлтийг хуульд оруулж болохгүй юу. Дүүрэг хог цэвэрлэх, гудамжны гэрэл солих хэмжээний л төсөвтэй байдаг. Энэ хуулийг хэлэлцэж байгаа дээрээ дүүргийн статус, эдийн засгийн боломжийг нь нэмэгдүүлэх асуудлыг ярих нь зүйтэй гэж үзэж байна. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ц.Мөнх-Оргил гишүүний санал байнгын хороон дээр дэмжигдээгүй. Аймгийн төвтэй ойр сумдын асуудал яригддаг. Үүнийг хүчлээд механикар шийдэж болохгүй. Харин тэр асуудлыг шийдэх журмыг нь энэ хуульд оруулсан. 

Засаг захиргааны нэгжийн асуудлыг Засгийн газар шийдээд, УИХ дэмжих дэмжихгүйгээ хэлэлцээд явна. Яг энэ асуудал одоогоор яригдаагүй байна. 

Орон нутгийн өмчийн асуудлыг дэмжихгүй байгааг тань ойлгож байна. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцсан. Үндсэн хуульд нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Нийтийн өмчийн нэг хэсэг нь орон нутгийн өмч байдаг нь олон улсын жишиг. Орон нутгийн өмчийн эсрэг байна гэхээр нутгийн өөрөө удирдах ёсыг үгүйсгэж байгаа хэрэг болчихоод байгаа юм. Энэ бол төрийн өмчөөс зааг ялгаатай. 
Мөн дүүргийн статустай хот байж болно. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Яг үнэндээ тухайн суманд сургууль, цэцэрлэг барих асуудлыг УИХ-ын танхимд шийдээд байгаа юм. Хэн овсгоотой нь сумандаа сургууль бариулж байна. Энэ асуудал нэгжийн тухай хуулиар шийдэгдэхгүй. Орон нутгийн төсвийн бодлого гэдэг зүйл одоо огт байхгүй, алдагдсан. Харин энэ хууль батлагдан гарснаар дүүрэг нь татвар тогтоох эрх мэдэлтэй болох юм. Өөрийн өмчтэй болоод ирэхээр эдийн засгийн хөшүүрэг бий болох боломжой гэж үзэж байгаа. 

Бид сум болгон дээр ЕБС барих шаардлагагүй. Ийм буруу тогтолцоог халах хэрэгтэй байгаа юм. 

10:52 2020/12/10

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан “Аймгийн Засаг даргын ажлыг Засгийн газар дүгнэдэг байвал яасан юм бэ? Иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн үүднээс дүгнэлт өгдөг. Тодорхой асуудлаар ИТХ-ын зөвлөл ажиллах юм байна. Энэ утгаараа хуучны тэргүүлэгч гэдэг ойлголт алга болж байгаа юм байна. Энэ асуудал амьдрал дээр хэр зохицох юм бол” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт дээр улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого тодорхойлж ажиллана гэж заасан. Суман дээр бүлэг байгуулахгүй байя гэж үзэж байна.

ИТХ-ын төлөөлөгч аймгийн даргыг дүгнэхгүй байх тийм зүйл байхгүй. Тэргүүлэгчдийг алга болгож байгаа нь дандаа хурал хуралдана гэсэн үг биш.

Их хурал дээр байнгын хороо зарим асуудлыг шийддэг. Үүнтэй адил тэргүүлэгчдээс илүү хурлын хороодод түшиглэсэн зохион байгуулалт руу шилжихийг зааж өгсөн. Тэргүүлэгч гэсэн статустай дарга төлөөлөгчийг үгүй хийсэн” гэлээ.

09:30 2020/12/10

УИХ-ын Пүрэв гарагийн ээлжит хуралдаан эхэлж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудал.