Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк Жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарын ААН-үүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлт авч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монголбанкнаас Жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарыг дэмжих зорилгоор репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олгосны дагуу ХААН Банк нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.

Өөрөөр хэлбэл, ХААН Банк нь энэхүү санхүүжилтийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын үлдэгдэлтэй зээлийг бага хүүтэй (10.5%), хөнгөлөлттэй нөхцөл (зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд хөнгөлөгдөх)-өөр дахин санхүүжүүлэх боломж олгож байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхай бус экспортын салбарын дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг байх юм. 

Зээлийн хүүгээ бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд нь Монголбанкнаас тавьж буй шалгууруудыг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.

Шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой.

 

Улаанбаатар хот, 2020 оны 12-р сарын 8

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.