Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад эмч нар монгол хонины махаар хоол бэлдэж, үдийн зоог барьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас тусламж болгон илгээсэн хонины махыг өчигдөр буюу Даваа гарагт Хятадын зүүн өмнөд Жяньси мужийн Руйжин хотын эмнэлгийн эмч нар хүлээн авсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Бэлэг болгон өгсөн нийт 30,000 хонины махыг Хятад улс даяар коронавирусийн цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад тараах болсноо Хубэй мужийн захиргаа өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Руйжин хотын эмнэлэгт ирсэн хэдэн зуун хайрцагтай хонины махны дээжээр өчигдөр тус эмнэлгийн ажилтнууд өөрсдөө хоол бэлтгэж, өдрийн зоог барьжээ. Сонгино, цагаан гаатай шарсан хонины мах амттай байгааг эмч нар магтаж ярьсан байна.

Энэ эмнэлгийн зарим эмч ажилтнууд өнгөрсөн хавар тахлын голомт Ухань хотод томилогдон ажиллаж байсан гэнэ.

Жяньси мужийн нийт 56 эмнэлгийн ажилтнуудад энэ онд багтаан хонины махыг тараахаар төлөвлөжээ. Тус мужаас гадна Сичуань, Гуандон, Зэжянь зэрэг мужуудын эмнэлгийн ажилтнууд саяхан эхний ээлжийн махыг хүлээж авсан байна.

 
 

 

Эх сурвалж: shine.cn