Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

70 настай Дэвид Бекхэмийг дижитал аргаар бий болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Одоо 45 настай Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэмийн 70 настай дүр төрхийг мэргэжилтнүүд дижитал технологи ашиглан бий болгожээ.

АНУ-д төвтэй “Malaria No More” байгууллага нь халуун орны хумхаа өвчнийг бүрмөсөн устгахын төлөө ажилладаг бөгөөд уг байгууллагын Их Британи дахь салбараас гаргасан видео сурталчилгаанд Бекхэмийн ирээдүйн дүрийг ашиглажээ.

Бекхэм өөрөө энэ салбарын үүсгэн байгуулагчдын нэг юм. Видео сурталчилгаанд тэр 30 орчим жилийн дараа “хүн төрөлхтний хамгийн эртний, хамгийн аюултай өвчин” дэлхийгээс устсан тухай зарлаж байгаагаар дүрслэгджээ.

Уг сурталчилгааны зорилго нь хумхаа өвчинтэй хийх тэмцэлд олон хүмүүсийн анхаарлыг хандуулж, хөрөнгө хандив цуглуулах юм.

“Маш олон хүүхдийн амь насанд хүрдэг учраас хумхаатай хийх тэмцэл миний зүрхэнд ойр байдаг юм. Бид энэ насандаа амжиж хумхаа өвчин устаж алга болохыг харах боломжтой” гэж Бекхэм ярьжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хумхаа өвчнийг устах боломжтой гэж үздэг.

Жил бүр 400,000 орчим хүн энэ өвчнөөр амиа алддагийн ихэнх нь тав хүртэл насны хүүхдүүд байдаг юм. Шумуулаар дамжиж халдварладаг хумхаагаар Сахарын цөлийн өмнөд бүсэд оршдог Африкийн улс орнуудын хүн ам голлон өвчилдөг байна.

Эх сурвалж: CNN