2021/01/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-22°
|
-29°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-31°
06:00
S26
-24°
07:00
S26
-25°
08:00
S29
-25°
09:00
S30
-25°
10:00
S30
-24°
11:00
S30
-21°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
14:00
S30
-16°
15:00
S30
-16°
16:00
S30
-17°
17:00
S30
-18°

Л.Энх-Амгалан: Камерын өмнө хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг жүжиг тоглож болохгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Тогтоолд оруулах дөрвөн саналыг удаа дараа хэлсэн. 700 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч орлогогүй байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 60 мянган иргэн золиослогдож байгаа. Түрээсийг тэглэе. 

Зээлийн хүүг тэглэж, цахилгаан дулааныг төр хариуцах ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг золиосолж утгагүй тогтоол гаргах гэж байна. Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрийн боломжийг ашиглая. 

Шатыг дээрээс шүүрддэг. УИХ-ын гишүүд, сайд нар ашиг сонирхлын зөрчилтэй учраас энэ дөрвөн санал дээр таг чиг байна. Банкуудын халаасанд орсон байна. 

Оюутолгойтой та нар ашиг сонирхлын зөрчилтэй болсон байна. Оюутолгой, Эрдэнэтэд бараа бүтээгдэхүүн шахдаг гишүүд сайд нарт хариуцлага тооцох ёстой. Том компаниудад л ашигтай шийдвэр гаргаад байна. Сохор нохой дүйвээнээр гэдэг үг байдаг. Уул уурхайн баялгаас энэ хүндрэлийг даван туулах тал дээр та нар юу ч ярихгүй байна" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "С.Ганбаатар гишүүнээ бусдын зовлонгоор улс төр хийж болохгүй. Тоглоом тоотой нь дээр. Та өөрөө энэ ажлын хэсэг дээр байгаа. Энэ ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Та УИХ-ын гишүүний ажлаа хийж хуралдаа суух ёстой. Бүх юмыг шүүмжлэлийн нүдээр харах хэрэггүй. 

С.Ганбаатар гишүүн та ярьж байгаа зүйлүүдээ хууль болговол яасан юм бэ? Ажлын хэсгийн хуралдаа суу. Бүх л гишүүд ингэж ажиллаж байгаа. Оюутолгойн асуудал дээр би таниас илүү хатуу байр суурьтай байна. Засгийн газрын толгойг илж хамгаалж байгаа юм биш.

Камерын өмнө хэн нь ард түмэндээ хайртай вэ гэсэн жүжиг тоглож болохгүй. Аль авч хэрэгжүүлж, аль нь байгаа онож байна гэдгийг хэрэгжүүлж байна. 

Нөхцөл байдал өдөр бүхэн өөр болж байна. 150-180 мянга орчим өдрийн орлогоороо амьдарч байгаа иргэдийн асуудал байна. Таксины, жолооч, зах дээр зогсож байгаа хүмүүсийн асуудал дээр хамтраад шийдэл гаргая " гэлээ. 

x