Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг энэ долоо хоногт ашиглалтад оруулна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу нэг тонныг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан билээ. 

Иймд сайжруулсан түлшний асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.  

Тэрээр "Сайжруулсан түлшний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Улаанбаатар хотын хэмжээнд сардаа 90 мянга орчим тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Хагас сарын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний сайжруулсан түлшний бэлэн нөөц бий.

Улаанбаатар хотын зүүн талд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийн барилга угсралтын ажил 98%-тай явж байна. Энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ жил болон цаашид Улаанбаатар хотод сайжруулсан түлшний асуудал гарахгүй" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2757392861185499