Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

#LEGALTALKS №13: COVID-19 цар тахлын үеийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ?

ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
LegalTalks

LegalTalks подкастын ээлжит дугаарыг Монголын Хуульчдын Холбооны Хөдөлмөрийн эрх зүйн хороотой хамтран “Ковид-19 цар тахлын үеийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ” сэдвийн хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Энэ дугаарын зочноор Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч М.Мөнхжаргал, хөтлөгчөөр Б.Эрхэмбаяр нар оролцож хөл хорионы дэглэмийн үед ажил олгогч, ажилтан талуудад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хууль, эрх зүйн талаас хэрхэн шийдвэрлэх, цалин хөлс олгох боломжгүй тохиолдолд хэрхэх, ажилчдын тоог цөөрүүлэх нь хуульд нийцэх эсэх.

Мөн цалин хөлсийг хэрхэн тооцож олгох, давагдашгүй хүчин зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан сул зогсолт болон хүндэтгэн (гамшиг) үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэх үндэслэлд хамаарах эсэх зэрэг асуудлын талаар ярилцсаныг хүлээн авах боломжтой.

Сонсох линк:

ВИДЕО: