Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС PCR шинжилгээний төхөөрөмжөө цар тахал намжтал ХӨСҮТ-д хэрэглүүлэхээр болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: МУИС

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар Монгол Улсын Их сургууль (MУИС)-ийн санаачилгаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг цар тахал намжтал ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.

Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцод шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.

 

Эх сурвалж: ХӨСҮТ