Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудал УБ хооронд зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлалаа

ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төсөл хамтран хэрэгжүүлэх тухай зарлал

Төслийн нэр: Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ төсөл

Төслийн дугаар: 2020/05

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, нисэх буудлын хооронд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ” төслийн сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Нийслэлд томоохон төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 5,000,000 /таван сая/ төгрөгөөр худалдан авна.

Оролцогч нь Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу боловсруулсан төслийн мэдээллийг оролцох саналын хамт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай товэр, 4 давхар, 408 тоот

Харилцах ажилтан: Б.Цэрэнлхам

Утас: 7777-0002, 9988-9830, И-мэйл: tserenlham@ubdc.mn

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс