Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Батцэнгэл суман дахь халдварын голомтыг хяналтдаа авсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа "Архангай аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол гурав боллоо. Энэ нь анхны батлагдсан тохиолдлын нэг гэр бүлийнх хүн. Түүнийг тусгаарлалтад байлгаж байсан. 

Ойрын хавьтлын 58 хүнийг тогтоож, тусгаарласан. Дам хавьтлын 400 гаруй хүнийг судалж, шинжилгээнд сорьц авсан. Шинжилгээ үргэлжилж байгаа. Одоогоор байдлаар 190 хүний шинжилгээний хариу гарсан. Үүнээс дээр дурдсан гурав дахь тохиолдол батлагдаад байна. 

Ер нь бол бид голомтыг хяналтандаа авч чадсан. Ихтамир сумын гурван иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан" гэв.  

Мөн мэдээллийн үеэр аймгийн онцгой комиссоос тус аймгийн харъяалалтай иргэдийг Улаанбаатар  хотоос татахгүй гэдгийг мэдэгдэв. Цаашид өвчлөл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30 ортой эмнэлгийг бэлтгэжээ.