Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Реппер Mrs M, продюсер Харри Фрауд нарын хамтран ажилласан анхны уран бүтээл цацагдлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Source: Mixmag

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон Mrs M болон нэрт продюсер Харри Фрауд нарын хамтран ажилласан "Sugar daddy" дууны ремикс хувилбар өнөөдөр цацагдлаа.

Харри Фрауд бол Фрэнч Монтана, Виз Калифа болон Бэнни дэ Батчер зэрэг алдартнуудыг продюсерлэдэг юм. 

2016 онд урлагийн салбарт нэрээ гаргаж эхэлсэн Mrs M 2019 онд англиар уран бүтээлээ туурвих болсон нь нэрт продюсер Фраудын анхаарлыг татжээ. Улмаар "Sugar Daddy" дууг нь монгол* англи хэл хослуулан дахин хийжээ.

Mrs M энэ талаар "Харри Фраудтай хамтран ажиллаж буйдаа их баяртай байна. Надад яг л зүүд шиг санагдаж байна. Үүнийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа" гэжээ.

Хоёр уран бүтээлч Брүклинд төвтэй Харри Фраудын "Wave Cave" студид дахин гурван уран бүтээл гаргахаар ажиллах ба 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүргэх юм байна.

"Sugar daddy" remix:

Анхны хувилбар:

 

Эх сурвалж: Mixmag