Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг коронавирусийн эрсдэл багатай орноор нэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын эрүүл мэндийн яамны харьяанд байдаг Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (CDC) саяхан дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах Америкчуудад зориулсан зөвлөмжийг гаргасан байна.

Ингэхдээ дэлхийн улс орнуудыг Level 4-өөс Level 1 хүртэл дөрвөн ангилалд хуваажээ. Level 4 нь Covid-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, Level 3 нь “Өндөр эрсдэлтэй”, Level 2 нь “Дундаж эрсдэлтэй”, Level 1 нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилал юм байна.

Монгол улсыг Level 1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ. Энэ ангилалд Австрали, Шинэ Зеланд, Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдсэн орнууд багтсан байна.

Манай хойд хөрш ОХУ-ыг Level 4 буюу “Маш өндөр эрсдэлтэй” орноор нэрлэжээ. Монголчууд хамгийн олноор оршин суудаг Өмнөд Солонгос улсыг Level 2 буюу "Дундаж эрсдэлтэй" орны ангилалд багтаасан байна.

Улс орнуудын үнэлгээтэй энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: cdc.gov