Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монложистикс Ворлдвайд ХХК 15 нас хүрлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын тээвэр зууч, тээвэр ложистикийн салбарт тэргүүлэгч Монложистикс Ворлдвайд ХХК-ийн 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монложистикс Ворлдвайд ХХК-р үйлчлүүлсэн нийт үнэнч харилцагч болон үргэлж дэмжиж хамтран ажилладаг төр захиргаа, хяналт шалгалтын байгууллагууд болох Зам, Тээврийн Хөгжлийн Яам, холбогдох бусад Яам, Агентлаг, Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, ТББ-ууд болох МТЗНХ, МҮХАҮТ, бусад мэргэжлийн холбоод, Улаанбаатар Төмөр Зам, түүний салбар нэгжүүд, олон улсын болон дотоодын 300 гаруй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд, тэдгээрийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Монложистикс Ворлдвайд ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу чанартай, найдвартай, түргэн шуурхай зохион байгуулахыг эрхэм зорилго болгон дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлж ирсэн бөгөөд өнгөрөгч 15 жилийн хугацаанд салбарын болон улс орны хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Өдгөө Монложистикс Ворлдвайд ХХК нь өөрийн толгой компани Эм Эл Холдинг ХХК болон Монложистикс Транзит ХХК-ийн хамтаар өмнөх ололт амжилтаа бататган шинийг эрэлхийлэгч байгууллага байхын төлөө хичээн ажиллахын зэрэгцээ, "Дэлхий рүү Тэмүүлэх Үндэсний Брэнд" эрхэм зорилгын хүрээнд өөрийн үйл ажиллагааг олон улсад гаргахаар зорин ажиллаж байна. 

Монгол улсын хувьд бүх талаараа томоохон шалгуур болж буй КОВИД-19 цар тахал дотоодод дэгдсэн энэ үед Монложистикс Ворлдвайд ХХК-ийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр цахим хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн ачаа тээврийн ложистикс үйлчилгээг чанарын доголдолгүйгээр түргэн шуурхай үзүүлэхээр зохион байгуулж бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өнөө үед онцгой анхааран ажиллаж байна.


Монложистикс Ворлдвайд ХХК-тай холбоо барих:

Веб сайт: www.mlw.mn

Фэйсбүүк: Monlogistics Worldwide LLC

Утас: 70115454-1

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.