Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 421 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаагаас зургаан хүний бие маш хүнд байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  мэдээлэл өглөө.

Тэрээр "Архангай аймагт шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 гаруй хүнийг  тусгаарлалаа. Нийт 200 гаруй хүнийг тусгаарлаж, Батцэнгэл суманд хөл хорионы онцгой дэглэм тогтоогоод байна. Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумаас гурван хүн Архангай аймгийн Ихтамир суманд очсон байсан учраас тус суманд бас арга хэмжээ авч байна. 

Улсын хэмжээнд кластер гарсан голомтод 341 тохиолдол бүртгэгдээд байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон.

Тархалт (аймаг, хотоор): 2020/11/29

24 цагийн дотор Халдвартын клиникээс долоон хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 784 болж байна. Үүнээс эдгэрсэн 354, ажиглалтад 31, гэрийн ажиглалтад нэг, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт  421 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 254 хүнээс маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 26, хөнгөн 222 хүн байгаа.

Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа 167 хүнээс маш хүнд дөрөв, хүнд нэг, хүндэвтэр 45, хөнгөн 117 хүн бий.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа биеийн байдал нь маш хүнд хоёр хүн 56, 74 настай. Эдгээр хоёр хүний биеийн байдал тогтвортой байна" гэсэн мэдээллийг өглөө.

https://www.facebook.com/iKonNews/videos/944289046105024

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.