Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цагааннуур боомтод коронавируст халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцлаа

ikon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байна

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгсэл тус авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зорчиж байгаатай холбогдуулан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцсан юм.

 

Мөн Цагааннуур авто замын боомт ажиллах үеийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон ОХУ-аас шатахуун импортолж худалдан борлуулдаг аж, ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.