Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж байсан хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр “Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингээд нийт батлагдсан 738 тохиолдлоос одоогийн байдлаар 347 хүн буюу 47% нь эдгэрээд байна. 

Эдгэрсэн хүмүүсээс ажиглалтад 27 хүн, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 322 хүн байгаа юм.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс 80 настай, сахар болон артерийн даралттай, зүрх судасны архаг хууч өвчтэй нэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратад орсон. Гэхдээ одоогоор биеийн байдал нь харьцангуй тогтвортой байна.

Мөн хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн эмчилгээнд байгаа.

Батлагдсан тохиолдлуудын дундаж нас нь 32.8 бөгөөд улсын хэмжээнд 2-90 насны хүмүүс халдварт өртжээ.

Нийт тохиолдлоос:

  • 0-19 хүртэлх насны хүн - 29 хувь
  • 20-50 насны хүн - 62 хувь
  • 60-аас дээш насны хүн - 10 хувийг эзэлж байна.

Хүйсийн хувьд халдвар авсан хүмүүсийн 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй хүн байгаа юм" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1331725800505848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.