Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

"Хөвсгөл аймагт 800 орчим хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эрсдэлтэй тохиолдол гарсан. Сорьцыг Улаанбаатар хот руу илгээж баталгаажуулах ёстой. Маргааш шинжилгээний хариу гарна" гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр өчигдөр орой мэдээлж байв.

ХӨСҮТ-д ирүүлсэн сорьцын хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлж байна.

ВИДЕО: /2020.11.23. 19:20 цаг/

https://fb.watch/1Xl3LWjLjC/

Хөвсгөл аймагт өчигдөр түргэвчилсэн оношлуураар COVID-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээг авахад зургаан сэжигтэй тохиолдол гарсан тул тухайн өдрийн 22:00 цагаас өнөөдрийн 22:00 цаг хүртэл Мөрөн сумаас гарах хөдөлгөөнийг хааж, томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ хугацаанд түр зогсоон, ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байв.