Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Судалгааны дүнд үндэслэн бататгах, нөхөх хичээлийн хувилбарыг боловсруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Өнгөрсөн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж, энэ хичээлийн жилд хоёрдугаар ангид дэвшин суралцаж байгаа хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах вэ. Боловсрол, шинжлэх ухааны яам энэ асуудал ямар бодлого баримталж байгаа вэ” гэдэг асуултад БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хариулт өглөө. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: 2019-2020 оны хичээлийн жилд 2020 оны хоёрдугаар сарын 17-ноос цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн сургалтыг теле, онлайн хэлбэрт шилжүүлэн хичээлийн жилийг дуусгаж байсан. Энэ хичээлийн жилийн хугацаанд хүүхдүүдэд ямар эрсдэл үүсэв, хоцрогдол хэр үүсэв гэдэг дээр хоёр том судалгаа хийсэн. Үүн дээр үндэслээд шинэ хичээлийн жил эхлэхэд бататгах хичээл оруулсан. 2020 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл өнгөрсөн хичээлийн жилийн бататгах хичээлийг оруулсан. 

Энэ хичээлийн жилийн хөтөлбөр онлайн, теле хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн хичээлд хамрагдалтын хувь, агуулга ач ходбогдол ямар байна вэ гэдэг дахин судалгаа хийж эхэлсэн. 

Хичээл амарч байх хугацаанд энэ судалгааны дүнд үндэслэн бататгах, нөхөх хичээлийн хувилбарыг боловсруулна. 

Мөн улсын хэмжээнд 100 багшийн сонгон шалгаруулалт хийж байна. Тэдгээр багш нараар цахим хичээлийн контент боловсруулан яамны вэб сайтдаа байршуулах ажлыг зохион байгуулна.