Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

16 настай Америк охин ТикТок сүлжээний анхны 100 сая дагагчтай хэрэглэгч болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Америкийн 16 настай бүжигчин, сошиал од Чарли Дамелио анхны 100 сая дагагчтай ТикТок хэрэглэгч болжээ.

Түүний дагагчийн тоо бусад хэрэглэгчдийнхээс хол тасарсан байна. Тухайлбал Дамелиогийн дараа орох хоёр хүн дөнгөж 50 сая дагагчтай болоод байгаа ажээ.

ТикТок сүлжээнд тэр Холливүүдийн од Уилл Смитээс хоёр дахин, The Rock-оос гурав дахин, дуучин Селена Гомезоос дөрөв дахин, Кайли Женнер, Ариана Гранде нараас тав дахин олон дагагчтай болоод байгаа юм.

Тэгээс эхлээд 100 сая дагагчтай болсон хугацаа нь ч дээд амжилт тогтоожээ. YouTube сүлжээнд 14 жилийн дараа л анхны 100 сая дагагчтай суваг бий болж байсан юм.

Чарли Дамелиогийн хувьд 2019 оны тавдугаар сараас ТикТок сүлжээний хэрэглэгч болсон. ТикТок аппликэйшн 2018 оны наймдугаар сараас одоогийн брэндээрээ ажиллаж эхэлсэн юм.

Яг жилийн өмнө Дамелио 6 сая дагагчтай байснаас ТикТок сошиал сүлжээ хэр хурдтай зах зээлд нэвтэрч байгааг харж болох юм.

Сошиал сүлжээ хэрэглэж эхлэхээсээ өмнө 10 жил бүжиглэсэн Коннектикут мужийн Норуолк хотын уугуул Чарли Дамио сүүлийн үед YouTube сүлжээнд сувгаа нээж, подкасттай болж, ном хэвлүүлэх гэрээ байгуулаад байна.

@charlidamelio

THANK YOU ALL SO SO SO SO MUCH FOR 99 MILLION I CANNOT WAIT TO SHARE WHAT I HAVE IN STORE FOR YOU ALL VERY SOON!! I LOVE YOU 💕 💕💕 dc @jaedengomezz

♬ original sound - jaedengomez

Эх сурвалж: The Verge