Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтанбулаг суманд хилийн мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан нь батлагдан, эмчилгээ хийлгэж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:33 2020/11/22

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан талаар мэдээллийг тодруулж хэллээ.

Тэрбээр "Нийслэлд мэргэжлийн хяналтын байцаагч коронавирусийн халдвар авсан тохиолдол байхгүй. Харин гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хилийн мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан нь батлагдан, эмчилгээ хийлгэж байна" гэлээ.

12:21 2020/11/22

НМХГ-ын хяналтын байцаагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад цахимаар холбогдон хариулт өглөө. 

- Нийт хүн амын дунд  дархлааг яаж тогтоох вэ?

Д.Нарангэрэл: Дархлаа тогтоох үндсэн хоёр арга байна. Үүнд,

  1. Энгийн аргаар буюу байнгын дархлаа тогтоох арга. Тухайлбал хүн өөрөөс сайн унтаж амраад, сайн хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр дархлаагаа сэргээх арга.
  2. Вакцинаар дархлаа үүсгэдэг арга байдаг.  

КОВИД-19-ийн хувьд 140 гаруй вакцин хөгжүүлэх хэлбэртэй явж байгаагаас зургаан вакцин нь нэлээд ахицтай байна. Монгол Улсын Засгийн газар долоодугаар сараас эхлээд КОВИД-19-ийн вакциныг нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагууд болон донор оронд хүсэлт тавьж, хөгжил буурай орнуудын иргэдэд жигд хүртээмжтэй тараах хөтөлбөрт хамрагдсан. Энэ вакцинаар хүн амынхаа 20 хувь буюу халдвар авах эрсдэлтэй бүлэг болох эмнэлгийн ажилчид, цэрэг цагдаа, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулахаар төлөвлөсөн. 

- Монгол хүний уургийн бүтцийг тодорхойлох оношлуурыг эрдэмтэд бүтээсэн. Үүнийг хэрэглэх боломж хэр байгаа вэ?

Д.Нарангэрэл: Оношлуурын хувьд БНСУ-ын хоёр баталгаат үйлдвэрийн оношлуурыг хэрэглэж байгаа. Монгол Улсын эрдэмтэд оношлуур бүтээх ажил тусгай ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Би тус ажлын хэсгийн хүн биш тул энэ мэдээллийг өгөх боломжгүй байна.

"Улаанбаатар хотод бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой"

- Кластер өвчлөлийн тухайд нэмж тайлбар өгнө үү?

А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд нэмж хоёр том кластер буюу багц өвчлөл бүртгэгдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод нэг тохиолдлоос гаралтай өвчлөл бүртгэгдсэн. Ойрын хавьтал нь 443 хүн байснаас 34 тохиолдол гарсан. Гэхдээ эдгээр ойрын хавьтлыг анхны тохиолдол бүртгэгдсэн хүнийг илрүүлэх шөнө тусгаарлалтад авчихсан юм. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой. Өвчлөл аймаг болгонд гараад байгаа юм биш. Төмөр зам дагасан аймгуудаар л гарч байгаа учраас хөл хориогоо тавьж, улсын хэмжээнд дэгдээхгүйн төлөө ажиллаж байгаа.

Монгол Улс өвчлөлийн гуравдугаар зэрэгт явж байна.

- Халдвартын клиникт батлагдсан хоёр, гурван хүн нэг өрөөнд байгаа гэх мэдээлэл байна. Ингэж хамтад нь хэвтүүлж болдог уу? 

А.Амбасэлмаа: Нэг цаг үед нэг нууц үеийн хугацаанд батлагдсан тохиолдлуудыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын жишиг заавартай. Тиймээс ор хоорондын зайг нь бариад эмчилж байна. Бид дотор нь эрэмбэлэн ангилалт хийгээд хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг нь ангилдаг. Хүнд, хөнгөний явцаас нь хамаараад эрчимт эмчилгээ, хүчил төрөгчийн эмчилгээнд орох хүмүүсийн ялгадаг.

- Өнөөдөр НМХГ-ын нэг хяналтын байцаагчаас авсан түргэвчилсэн оношлуураар эерэг гэсэн хариу гарсан мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Цэрэг цагдаа, эрүүл мэндийн ажилчид, мэргэжлийн хяналтынхан яах аргагүй эрсдэл бүлгийн хүмүүс. Тэр утгаараа хяналт тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулах арга хэмжээг бид авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд таны хэлсэн тохиолдол бүртгэгдсэн.

Дэлхий дахинд 100 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч үүнээс 4,000 гаруй нь эндсэн. 

- Нийт тохиолдлуудын 50 гаруй хувь нь шинж тэмдэггүй байна гэж байна. Улирлын томуу, ханиадны улирал эхэлсэн байгаа учраас иргэд хэрхэн шинж тэмдгээ мэдэх вэ?

- Шинж тэмдэггүй хэлбэр дэлхий дахинд бий. Хүн өөрийгөө халдвартай гэж батлагдсан тохиолдолтой хавьтал болсон, эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн бол ойрхон өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. Манай улсын эрүүл мэндийн систем томуугийн тандалтаараа нэлээд туршлагатай. Томуугийн тандалтын ажил ч эрчимжсэн. Тандалтын тогтолцоогоор орж ирсэн сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна.

Хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх, жихүүдэс хүрэх, хоолонд дургүй болох, үе мөчөөр өвдөх зэрэг амьсгалын замын томуугийн үед илэрдэг шинж тэмдэг коронавирусийн халдварт түлхүү илэрч байгаа тул ийм шинж тэмдэг илэрвэл Улаанбаатар дахь 18 цэг, ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгч болно.

- Иргэд амьдрал дээр хэрэглэх боломжтой эмчилгээний дүнг дурдаж өгөөч?

- Хоолой зайлах зөвлөгөөг бид байнга зөвлөж байгааг та бүхэн мэднэ. Үүнийг хэвтэж байгаа хүмүүстээ ч гэсэн хэрэглэж байна. Бид утсаар зөвлөгөө авч байгаа хүнд шинж тэмдгийн эмчилгээ хийдэг болохоос биш ард иргэдийн дунд ийм ийм эмчилгээг ингэж хийгээрэй гэж зарлах боломжгүй байдаг.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/420916732626834

 

17:33 2020/11/22

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан талаар мэдээллийг тодруулж хэллээ.

Тэрбээр "Нийслэлд мэргэжлийн хяналтын байцаагч коронавирусийн халдвар авсан тохиолдол байхгүй. Харин гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хилийн мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан нь батлагдан, эмчилгээ хийлгэж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.