Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Голомтуудад гарсан халдварын хавьтал гэж үзэн, судалсан хүмүүсийн тоо 9,540 болоод байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Энхсаран" сувиллын үйл ажиллагаа зогссон тухай мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар голомтуудад хавьтал гэж үзэж судалсан хүмүүсийн тоо 9,540 болсон. Үүнээс  1,135 ойрын хавьтлаас коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн.

Манай улсын хувьд ойрын хавьтлаас коронавирус илрэх явдал түгээмэл байна. Тиймээс ойрын хавьтлуудыг тусгаарласан учраас тусгаарлалтад байгаа хүмүүсээс л коронавирус илэрч байгаа нь нийт хүмүүсийн дунд халдвар тархахаас сэргийлж байгаа нэг арга хэмжээ юм.

"Энхсаран" сувиллын хувьд үйл ажиллагаа нь бүрэн хаагдсан. Одоогоор тэнд хүн аваагүй бөгөөд тус сувиллын үйл ажиллагаатай холбоотой зүйлсийг УОК-оос ажлын хэсэг гарч, шалгаж эхэлсэн” хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1053341055130234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.