Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод батлагдсан эхний тохиолдлын ойрын хавьтлын зарим хүний 2-3 шинжилгээний хариу сөрөг гарсан"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шинээр илэрсэн эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс юм. Улаанбаатар хотод эхний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг одоогоор 2-3 удаа шинжилгээнд хамруулаад байна.

Тухайн шинжилгээнүүдэд зарим хүмүүс нь сөрөг буюу халдваргүй гарсан байна. Халдвар арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэгдсэн бөгөөд одоо эхний нууц үеийн хугацаа дөхөж байна. Өнөөдрийн байдлаар 12 хоножээ.

Эхний халдварын хариу арга хэмжээ 14 хоногийн хугацаанд оновчтой зохион байгуулагдаж буй. Цаашид ар, араасаа бүртгэгдсэн халдварын нууц үеийн хугацаа нь дуусах болоогүй.

Зөвхөн өнөөдөр гэхэд л шинээр халдвар бүртгэгдсээр байна. Халдвар бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ хэвээр үргэлжлэх учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдварыг улсын хэмжээнд тархах эрсдэлээс сэргийлж байгааг ойлгох хэрэгтэй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1053341055130234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.