Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлээгүй бол одоо илэрч байгаа өвчлөлийн тоо 4-5 дахин өндөр байх магадлалтай байв"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.21 17:00 цагийн байдлаар/

https://fb.watch/1UA39B6xdf/

Өнөөдөр 11:00 цагаас хойш 4 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 582 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хөл хорионы дэглэм үр дүнгээ өгч байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирус эхэлж байх үед хатуу хөл хорионы дэглэмийг олон орон хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн. Шинэ Зеланд, Австрали, Герман, БНХАУ гэх мэт орнууд тодорхой хугацаанд, зарим нь 2-3 сар хөл хорио тогтоож байж өвчний тархалтыг таслан зогсоосон.

Ялангуяа, Шинэ Зеланд улс коронавирусийн халдвар бүртгэгдэж байх үед тархалтыг хумих зорилгоор хатуу хөл хорионы дэглэмийг сайтар хэрэгжүүлсний үр дүнд богино  хугацаанд дэгдэлтийн оргил үеийг даван туулсан. 

Манай улсын хувьд 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмийг тогтоосон бөгөөд иргэд сайн биелүүлж байна. Хэрэв хатуу хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлээгүй бол одоо илэрч байгаа өвчлөлийн тоо 4-5 дахин өндөр байх магадлалтай байв. Энэ өвчлөлүүдийг тандан судлаад, хүмүүсийг тусгаарлаад, хавьтлуудыг илрүүлэн тусгаарлаж, олон хүнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээ авснаар өнөөдөр бид өвчлөлөө тодорхой хэмжээнд барьж байна. 

Тиймээс иргэд та бүхэн бидний зөвлөмжийг аль болох хэрэгжүүлэх үнэхээр шаардлагатай байна. Тэгж чадвал бид цар тахлыг хохирол багатай даван туулах боломж байна" гэлээ" 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.