Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шуурхай бүлэг Орхон аймагт ажиллаж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Шуурхай бүлэг Орхон аймагт ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Шуурхай бүлгийн гишүүд Ковид-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, голомтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Тус аймагт халдварын 13 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.