Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэх асуудалд завсарлага авав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Үүний өмнө Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс уг асуудалд тав хоногийн завсарлага авсан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах шийдвэрт санал нэгдсэн билээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=3054526628108004

"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороонд шилжүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өгөв. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.