Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хөл хорио тогтоож ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг шиг ээлжтэй байлгах боломж бий юу гэдгийг Шадар сайдаас асууя. 

Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ. 

Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр Их хурлын гишүүн хүн, ордон дээр цуглах ажилтай гээд явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга. Өгч байгаа үүрэг, даалгавар чинь газар дээрээ хэрэгжихгүй байна. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Цар тахлын голомтод ажиллаж байгаа салбар салбарын 12 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийг тодорхой ээлжинд оруулж ажиллаж байгаа. Жишээ нь, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод нэг ээлжинд 3,800 орчим хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг 10 гаруй тэрбум төгрөг гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулсан. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 11 байгууллагын ажилтнуудыг гэр, ажлынхаа хооронд явахыг зөвшөөрсөн. Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд 6,343 цагдаа, дотоодын цэргийн алба хаагч ажиллаж байна. 

Хувийн ажлаар зорчиж яваа иргэдийн замын хөдөлгөөнд оролцуулна, оролцуулахгүй гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Бүх иргэдийг цагдаа шалгаж дээр дурдсан 11 байгууллагад хамаарах хүмүүст зорчих эрхийг нь нээж өгч байгаа.

Өчигдөр УИХ-ын түр хорооны хуралдаанд зарим гишүүн оролцох шаардлагатай болсон тул, гишүүний үнэмлэхийг нь үндэслэж, Төрийн ордны чиглэлд явах эрхийг нээж өгөх чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгсөн. Тантай холбоотой харилцааны зөрчил, дутагдал гаргасан цагдаагийн алба хаагчийг хувийн дугаараар нь мэдээлж болно. Эргэж хариу өгөх болно. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймгаас бусад газрын эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. 

Бөөрний диализийн аппаратад ордог хүмүүсийг оруулахгүй, эсвэл үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг зүйл байхгүй.