Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Орон гэргүй 832 хүнийг тодорхой байранд оруулж, хоол хүнсээр хангаж эхэлсэн

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил эмзэг бүлгийнхэнд хэрхэн тусламж үзүүлж байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр “Одоо бол буруутан хайдаг, эсвэл нэгнээсээ уучлал гуйхыг шаарддаг, улс төрждөг цаг  биш. Хүн бүр, байгууллага бүр өөр дээрээ ирсэн ажлаа хийх цаг ирчихээд байна. Магадгүй бид цар тахлын дөнгөж эхний үе шаттай нүүр тулж байж болно.

Улаанбаатар хотод сургууль дээрээ өдөрт нэг удаа халуун хоол иддэг олон хүүхэд бий. Сургууль дээр хадгалагдаж байгаа хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийг эмзэг бүлгийн хүүхдүүдэд өгч болох уу? Эдгээр хүүхдийг хоол хүнстэй залгуулах асуудал дээр яаж анхаарал хандуулж байна вэ?” гэв.

Шадар сайд Я.Содбаатар “Бид энэ төрлийн арга хэмжээг шат дараатай авч байна. Улаанбаатар хотод орон гэргүй 832 хүн байна. Эдгээр хүнийг өчигдөр орой тодорхой байранд оруулж, хоол хүнсээр хангаж эхэлсэн.

Хүнсний нэмэлт өгөх чиглэлд ажиллаж байна. Цаг тухай бүрд дүүргийн онцгой комисстой уялдаж ажиллаж байгаа” гэлээ.