Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлаас урьдчилан сэргийлэх "Тайвань загварчлал" хэрхэн амжилттай хэрэгжиж буйд Израйль, Германы хэвлэлүүд дүн шинжилгээ хийжээ

A.Жаргал
2020 оны 11 сарын 18
iKon.MN

Өвлийн улирал гарсанаас хойш дэлхийн өнцөг булан бүрт шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ дэгдэлтийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна. Тайваньд 200 гаруй хоногийн турш дотооддоо өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тогтоосон амжилт, үр дүн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Саяхан Израйлийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тайванийг "дэлхийн хамгийн аюулгүй орон" хэмээн сайшааж, Израйль Тайвань хоёр орон нь харьцангуй жижиг орнууд хэдийч жинхэнэ ардчилсан орнууд мөн билээ гэж онцолжээ. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гаргасан шийдвэрүүд ил тод байх, байнгын нягт харилцаа холбоог чухалчлах, урьдчилсан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өмнөх туршлагасаа суралцсан байдал зэрэг нь "Тайвань загварчлал"-ын амжилтын гол түлхүүр юм хэмээн онцолж байна.

Израйлийн "Эдийн засагч хэвлэл" (Calcalist) Тайваний дэд ерөнхийлөгч асан Чэнь Жиэнь Рэнтэй хийсэн ярилцлагад дурьдсанаар Тайваньд хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаах, нийтээр нь шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэдийч батлагдсан тохиолдлын тоог тогтвортой хянасаар байсан төдийгүй цар тахлын улмаас ард иргэдийн амьдралын хэвийн горимыг алдагдуулаагүй хэмээжээ. Тус сонины зүгээс Тайваний дэд ерөнхийлөгч асан Чэнь Жиэнь Рэн бол "Тайванийг дэлхийн хамгийн аюулгүй орон болгох төлөвлөгөө боловсруулагч" гэж магтан сайшаажээ. Чэнь Жиэнь Рэн цар тахлаас урьдчилан сэргийлэх гурван алхамыг хэрэгжүүлэхийг санал болгосон ажээ. Эхнийх нь хилийн чанадаас буюу гадны улс орнуудаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх үүднээс хилийн хяналт шалгалтыг чангатгах, хоёрдугаарт батлагдсан өвчний тохиолдол бүрт нягт хяналт тавин ажиллах, мөн өвчинтэй ойр хавьтал бүхий хүн тус бүрийг 14 хоног тусгаарлах, гуравдугаарт ард иргэд биеийн дулаанаа хэмжих, амны хаалт тогтмол зүүх, зай барих зэрэг эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих зэрэг багтана. Израйлийн "Эдийн засагч хэвлэл" (Calcalist)-ийн зүгээс Израйль Тайвань хоёр орон нь харьцангуй жижиг орнууд хэдийч жинхэнэ ардчилсан орнууд мөн гадны аюул заналхийлэлд эсэргүүцлээ илэрхийлдэг орнууд төдийгүй хоёр орон одоогоор албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй хэдийч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн. Тэр дундаа цар тахал дэлхий даяар тархаад байгаа энэ цаг үед хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжүүлсээр байх болно хэмээжээ.

Германы “N-tv” мэдээллийн суваг Тайваньд оршин суудаг Германы харьяат чөлөөт зохиолч Клаус Барденхагены /Klaus Bardenhagen/ хэлсэн үгнээс иш татан, гадаад ертөнцөд "Тайвань загварчлал"-ын талаар олон асуулт урган гарч ирж байгааг онцолжээ. Тухайлбал Тайвань бол арлын орон тул цар тахлаас урьдчилан сэргийлэхэд харьцангуй хялбар хэмээх таамаглалд Клаусын хийсэн анализ, дүн шинжилгээгээр Их Британи, Филиппин арлын орнууд боловч цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн нь Тайваньтай адил өндөр үр дүн үзүүлээгүй байна. Мөн Тайваньчууд засгийн газраас гаргасан шийдвэрийг хатуу чанд дагаж биелүүлж, нягт уялдаатай хамтран ажиллаж байсан эсэх тухайд Клаус ажиглалт хийсний дүнд Тайваний ард иргэд засгийн газрын үйл ажиллагаагаа ил тод шүүмжилж, нийгмийн асуудалтай тэмцэхээр гудамжинд гарч зоригтойгоор тэмцдэг. Тайваньчууд цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогод бүрэн итгэл хүлээлгэж, даган мөрдөж буйн шалтгаан бол засгийн газар бодит үр дүн, хангалттай нотолгоон дээр үндэслэж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад оршино. Тухайлбал хэдэн сарын турш Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэд сайд өдөр бүр фронтын шугам дээр биечлэн нөхцөл байдалтай танилцаж, засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдвэрийг гаргах болсон учир шалтгааныг ард иргэддээ дэлгэрэнгүй тайлбарласаар байна.

Цар тахал дэгдэх үед Тайвань урьдчилсан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсан хэмээн Клаус онцлоод, энэ бол Герман болон бусад орнууд харьцуулалт хийхэд төвөгтэй буйн шалтгаан юм гэв. Үүнээс гадна Тайвань өмнө нь SARS-ын хүчтэй цохилтонд өртсөн. Тайвань нь ДЭМБ-ын тэргүүлж буй дэлхийн цар тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны гадуур үлдсэн тул тухайн үед Тайвань SARS-ын улмаас хамгийн их гарз хохирол орнуудын нэг байв. Энэ нь Тайваньд хатуу сургамж болоод зогсохгүй халдварт өвчний эсрэг тэмцэх тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон юм.   

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Монгол Улсад урьдчилсан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, хилийн хяналт шалгалтыг чангатгаж, иргэдийг тусгаарлах болон шинжилгээнд хамруулах чиглэлээр маш үр дүнтэй ажилласаар байгааг онцолж, дотооддоо өвчний тохиолдол гарсаны дараа шуурхай хариу арга хэмжээ авч, шийдэмгий шийдвэр гарган ажиллаж байна” хэмээв. Тэрээр цааш хэлэхдээ “Одоогийн байдлаар Монгол Улсад ажиллаж амьдарч буй Тайваний иргэд, бизнес эрхлэгчид харьцангуй цөөн бөгөөд Монгол оронд ажиллаж амьдарч буй Тайваньчууд бүгд Монгол Улсад үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хорио цээрийн дэглэм болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг чанд сахин мөрдөхөд бэлэн байна. Тайвань нь мөн цар тахлын эсрэг Монголын засгийн газар, ард иргэдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Монгол оронд үүсээд байгаа халдварт өвчний тархалт удахгүй намжина гэж найдаж буйн сацуу Тайвань, Монгол хоёр орны бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа удахгүй дахин сэргээнэ гэж найдаж байна” хэмээв.

 
Израйлийн `Эдийн засагч хэвлэл` (Calcalist) Тайваний дэд ерөнхийлөгч асан Чэнь Жиэнь Рэнтэй ярилцлага хийж, түүнийг `Тайванийг дэлхийн хамгийн аюулгүй орон болгож чадлаа` хэмээн сайшаажээ
 
Германы “N-tv” мэдээллийн сувгаас мэдээлж буйгаар цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гаргасан шийдвэрүүд ил тод байх, байнгын нягт харилцаа холбоог чухалчлах, урьдчилсан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өмнөх туршлагасаа суралцсан байдал зэрэг нь `Тайвань загварчлал`-ын амжилтын гол түлхүүр юм хэмээн онцлов.