Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн төв эмнэлэг өдөрт дөрвөн хоолоор үйлчилдэг. Гэхдээ хоолны амт, хэмжээг шалгуулахаар болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN

Цэргийн төв эмнэлгийн хоолны амт чанар, хэмжээг Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэдгийг ОБЕГ-ын Дэд дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/2025975524203504

Тэрбээр "Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт хүүхэд өлсөж байгаа тухай бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүний дагуу бид Цэргийн төв эмнэлгийн холбогдох хүмүүсээс тодруулсан.

Тус эмнэлэг тусгаарлагдаж байгаа хүмүүст өдөрт дөрвөн удаагийн халуун хоолоор үйлчилж буй бөгөөд хүүхдүүдэд зориулсан тусгай хоолны үйлдвэрлэл явагдаж байгаа.

Гэхдээ УОК-ын Шуурхай штабаас хоолны амт, чанар, порцын хэмжээг өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэх үүрэг чиглэл өгсөн.

Мөн Цэргийн төв эмнэлгээс хоолны цэсийг нь авчруулсан. 

Тус цэсэнд хүүхдүүдэд өдөрт:

  • Өглөө: цай, боорцог, сүүтэй будаа
  • Бага үд: Бинтэй ногоотой шөл, гурвалжин будаатай хуурга
  • Их үд: цай, талх өгч байгаа
  • Орой: Гоймонтой хуурга, үзэмний шүүс, талх гэсэн хоолоор үйлчилж байгаа гэсэн байна.

Гэхдээ бид хоолны амт чанар, хэмжээг Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон" гэсэн юм.