Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчийн гэр бүлд таван ханатай гэр өгчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анги, салбарын гаргасан судалгаан дээр үндэслэн Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Б.Отгонбазарын гэр бүлийг таван ханатай өргөө цагаан гэртэй болголоо.

Aхлагч Б.Отгонбазар нь Онцгой байдлын албанд долоо дахь жилдээ ажиллаж байгаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр Гал унтраах техникийн олон төрөлт спорт болон гар, хөлбөмбөгийн спортоор хичээллэн, аймаг, бүс, албаны хэмжээнд зохион байгуулагддаг спортын тэмцээнд тогтмол амжилттай оролдог тамирчин аврагч аж.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар