Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай үүргийн нислэгүүд цуцлагдаж, гадаадад гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр яам ажиллаж байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох, тархалтын хүрээг хумих зорилгоор энэ сарын 12-ноос эхлэн Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоогоод байна.

Энэ хугацаанд дотоодод хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.

Ингэснээр гадаадад гацсан иргэдэд хүндрэлтэй байдал үүсээд буй. Эдгээр иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УОК-оос өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр сэтгүүлчид тодрууллаа. 

Уг асуултад ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Хилийн чанадаас эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 3,800 гаруй иргэн байна. Үүний 3,000 нь Солонгос улсаас, 250 нь европын холбооны улсаас үлдсэн нь бусад улсаас байгаа. 

Нислэг цуцалсантай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан тийз худалдаж авсан болон өөр улсын авиа компаниар дамжиж ирэхээр зорчиж яваад тухайн улсынх нь  онгоцны буудал дээр гацсан иргэдийн судалгааг нэгтгэж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүнийг цааш хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох яам ажиллаж байгаа" хэмээн хариулав.

ВИДЕО: 
https://fb.watch/1P8X2KmzX3/