2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
14:00
S26
23°
15:00
S26
23°
16:00
S26
23°
17:00
S26
21°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
17°
00:00
S26
16°
01:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг

Цар тахлын тархалтын нөхцөл байдал, эрсдэлийг харгалзан хилийн зарим боомтын үйл ажиллагааг өнөөдрөс эхлэн түр зогсоолоо.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан.

Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолыг энд дарж татаж авна уу.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

x