Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улс Pfizer компаниас найман сая тун вакцин авах гэрээ байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Израиль улсын засгийн газар АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компаниас коронавирусийн эсрэг вакцины найман сая тунг худалдаж авах гэрээг байгуулжээ.

Pfizer компанийн бүтээж буй вакцин туршилтын сүүлчийн шатандаа яваа бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө хараахан аваагүй байгаа. Гэхдээ Израиль улс урьдчилсан захиалгаа баталгаажуулж, вакцин бэлэн болмогц бусад улс орнуудаас түрүүлж авах зорилгоор уг гэрээг байгуулжээ.

Гэрээний дүн $237 сая болсон байна. Энэ долоо хоногт Pfizer компани гэрээний урьдчилгаа болох $35 саяыг хүлээж авах гэнэ. Үлдсэн $200 гаруй саяыг найман сая тун вакциныг Израиль улс руу илгээмэгц төлөх ажээ.

Гэрээг байгуулахад хамтран ажилласан өөрийн улсын эрүүл мэндийн яам, Pfizer компанийн удирдлагуудад Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху баяр хүргээд коронавирусийн цар тахлыг ялна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today