Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нэр бүхий караоке, цайны газар, зочид буудлаар үйлчлүүлсэн иргэд холбогдоно уу

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс зар хэлье.

  • СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэдэг караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс /Тус караокег хаатал үйлчлүүлсэн бүх хүн/
  • Мөн "Топаз" зочид буудал
  • СБД-ийн 8-р хорооны "Өгөөж-1" цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс

ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.

Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог 5 хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд зорьж ажиллаж байгаа. Гэтэл миний хэлсэн шалтгаануудын улмаас хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг ард иргэд минь ойлгоорой" гэв.

Жич: Нэр бүхий караоке, цайны газар, зочид буудлаар үйлчлүүлсэн иргэн нь анхны батлагдсан тохиолдол буюу ачаа тээврийн жолооч биш.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.