Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Иргэдийн зээлийн төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг 2021 оныг дуустал сунгах хэрэгтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:04 2020/11/13

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хялбаршуулсан дэгээр хэлэлцэн батлав. 

15:53 2020/11/13

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1045979779156159

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа. 

Санал хураалтад оролцсон 59 гишүүн буюу 85.5 хувийн саналаар уг хуулийн төслийг батлав. 

15:40 2020/11/13

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалтын хугацаа дуусна. Үүнийг сунгах талаар Монголбанк, Сангийн яам ямар арга хэмжээ авч байна вэ. Сунгахдаа хоёрын хооронд биш 2021 оныг энэ горимыг үргэлжлүүлэх нь чухал байна.

Яагаад гэвэл өрхийн болон бизнесийн төлбөр хүнд байдалд ороод байна. Энэ асуудлыг яаралтай шийдэх талаар хариу өгнө үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зээлийн зохицуулалтын асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад ярилцъя. Үр дүнгээ мэдэгдэнэ.

15:33 2020/11/13

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр би 149 төсөл хөтөлбөрийн 405 тэрбум төгрөгийг хэмнэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулах санал гаргасан ч унагаасан. Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.

15:23 2020/11/13

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ. Өнөөдөр экспорт ямар түвшинд явагдаж байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн тодотголыг өнөөдөр бталагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй.  

Нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа. Өчигдөр Гашуунсухайтаар 816, Шивээ хүрэнгээр 516, Хангиар 57, Ховдын Булганаар 11, Замын-Үүдээр 13 буюу нийт 1,503 машин гарсан. Мөн зэс хэвийн гарч байгаа. Экспортын үнэ ч хэвийн байна.  

15:06 2020/11/13

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банкны зээл, хүүгээ яах вэ гэж иргэд маш их асууж байна. Ирэх онд соёлын төв мэтийн барилга байгууламжид хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Үүнийг тодруулъя. 

Иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ. Засгийн газар иргэдэд үзүүлэх багцаа танилцуулах ёстой. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хэрэгжээд явж байгаа төслүүдийг хасаж, зогсоож болохгүй. Ирэх онд шинээр эхлэх 457 хөрөнгө оруулалтын төсөл байгаа. Үүний санхүүжих дүн нь 384.7 тэрбум төгрөг. Батлагдсан төсөл, ажлыг аль болох явуулах нь зөв гэдэг байр суурьтай байна. 

14:50 2020/11/13

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цар тахлын нөхцөл байдлыг тооцож, ирэх оны төсөвт тусгасан уу. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газраас орж ирсэн төсвийг онцгой үед баталж байна. Ирэх жил цар тахлыг хамгийн хүнд нөхцөлөөр тооцоогүй ч эрсдэлийг бодолцсон. Тухайлбал, айл өрхийг хүүхдийн мөнгөөр тэтгэх бодлого барьж, төсөвт 870 тэрбум төгрөг суулгасан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наядын алдагдалтай баталсан. Энэ нь зээлээр санхүүжигдэнэ. Тэгэхээр 2021 оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Үүнийг бууруулахад ямар алхам хийх вэ. Эдийн засгийн хүндрэл нүүрлэж болзошгүй байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж байгаа.  Бонд гаргасан тохиолдолд өмнө нь гаргасан бондыг буцааж худалдаж авах замаар шийднэ гэдэг зарчим баримталж байгаа. 
Төсвийн тодотголын тухайд дэмжиж байна. Одоо нөхцөл байдал тодорхойгүй байна. Төсвөө яаралтай батлах нь оновчтой гэдэг саналыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ковидын хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ нөхцөл байдлаар удаан явбал нөхцөл байдал хэр харагдаж байгаа вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хүн болгон гэртээ байж, шинжилгээг олноор хийх шаардлагатай байна. Монголчуудын насжилт харьцангуй залуу учир хүндрэл бага байх болов уу гэж найдаж байна. 

Цар тахлын халдвар хэдэн хүнийг хамрахаас шалтгаалж төсвөө тодотгох нь зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Цар тахлыг дотооддоо арай ч алдчихгүй байх гэсэн төсөөллөөр энэ төсвийн боловсруулаад одоо батлах гэж байна. Гэвч бид алдчихлаа. Ер нь ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй хөрөнгө оруулалтыг танах боломж байсан уу. Мөн 40 гаруй соёлын төвийн барилга зэрэг хөрөнгө оруулалтууд байсан. Үүнд анхаарах боломж байсан уу. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Энэ төсөв бол төсвийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан анхны төсөв. Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр ТЭЗҮ, зураг төсөл бүрэн биш хөрөнгө оруулалтыг аль болох оруулахгүйг хичээсэн. Нийт 115 тэрбум төгрөгийн хөрөнгийг зардлыг хойшлуулж, хассан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвөө хуулийн хугацаанд багтаан батлах нь зөв. Ирэх жилийн төсвийн төсөөлөл хэтэрхий өөдрөг байгааг сануулсан ч анхаараагүй. Одоо хэрхэн харж байна вэ. 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 26 тэрбум төгрөгийг хасаад, УИХ-ын Тамгын газрынхны цалинг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасагдаагүй. Одоогоор 68 нэр төрлийн халамж олгодог. Цаашид энэ халамжийг багасгана. Нийт халамжаас таван хувь буюу 26 тэрбум төгрөгийг хэмнэе гэдэг санал төсөвт оруулсан. 

13:29 2020/11/13

Монгол Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж байна.

Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй нь энэ юм. 

Гишүүдийн ирц 64 болсон учраас чуулганы хуралдааныг эхлүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид 19-ийн халдвар газар авч байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. 

Энэ төсөв бол энгийн үеийн төсөв. Одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсвийн тодотгол хийх шаардлагатай болж байна. Тиймээс одоо хуулиа яаралтай батлаад, үргэлжлүүлэн тодотголоо ярих горимын санал гаргаж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа. УИХ-аас ковид 19-ийн хуулийг баталсан. Энэ хуульд асуудлыг цахим болон хялбаршуулсан дэгээр чуулганыг хуралдуулж болно гэж заасан. Хэлэлцэх асуудлыг хялбаршуулсан дэгээр хэлэлцэх санал гаргаж байна гэж ойлголоо. Энэ саналаар санал хураалт явуулъя. 

Энэ дагуу санал хураалт явуулахад 70.8 хувийн саналаар дэмжигдлээ. 

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан хялбаршуулсан дэгээр үргэлжлэхээр болов. Энэхүү дэгээр чуулганы хуралдааныг явуулсан тохиолдолд гишүүд нэг минутад багтаан асуулт асууж, хуралдааныг УИХ-ын дэд дарга даргалдаг аж. 